
..Бараг оношоо тавиагүй байхдаа эмчилгээ бичдэг. Юунд тохируулж эмчилгээ бичээд байгаа нь бүр гайхалтай. Энд маш том зарчмын алдаа гарч байна. Эмч нарийн онош тавьж энгийн эмчлэх ёстой. Энэ нь орчин үеийн болон уламжлалт анагаах ухааныг нэгтгэсэн тогтолцоонд байх ёстой гэдгийг хэлмээр байгаа юм. Хамгийн сайн хамгийн нарийн оношийг магадгүй орчин үеийн анагаах ухаан тавина. Эмч өвчтөнд 100 хувийн сэтгэл ханамж өгч байж л өөрийгөө эмч болсон гэж бодох ёстой. Багаж мэдээж хэрэгтэй. Гэхдээ багажинд түшсэн анагаах ухааныг бий болгож болохгүй. Хичнээн үнэтэй техник байсан ч ухаантай чадалтай эмчдээ захирагдаад явах ёстой...
Боловсрол: Засгийн газар хоорондын тэтгэлэг
Засгийн газар хоорондын гэрээ, хэлэлцээрийн дагуу гадаадын их сургууль коллежд бакалаврын зэргээр оюутнуудыг сонгон шалгаруулж суралцуулдаг.
Тавигдах шаардлага: Магадлан итгэмжлэгдсэн Монгол улсын их дээд сургууль, коллежийн 1, 2 дугаар ангид шалгалтанд оролцох, мэргэжлийн чиглэлээр 3,0-с дээш голч дүнтэй суралцаж байгаа болон тухайн хүлээн авах орны их дээд сургуулийн хэлний бэлтгэл ангид 1 жилээс багагүй хугацаагаар суралцаж амжилттай төгссөн 25 хүртэлх насны Монгол улсын
иргэдээс сонгон шалгаруулна. Гадаадын их дээд сургуулийн үндсэн ангид
хувиараа суралцаж байгаа оюутнуудыг сонгон шалгаруулалтад оруулахгүй...
Эрүүл мэнд: Амин цэнэг
..Хүмүүс өглөөдөө аяга цай ууж зүсэм талх идээд гэж ярьцгаадаг. Тэгвэл энэ ганц аяга цай, зүсэм талх ч гэсэн хүний биед ихээхэн ач тустай юм байна. Өглөөний цайн дээр хүн хоногыг хоолныхоо 25 хувийг авдаг. Өглөөний цайнд будаа болон гурилан бүтээгдэхүүн, цагаан идээ хэрэглэх нь зохимжтой. Будаа болон гурилан бүтээгдэхүүн нь нүүрс ус ихтэй харин сүү цагаан идээ нь бие махбодийг нөхөн төлжүүлэх уургаар баялаг байдаг байна. Хоногийн хоол хүнс нь нэгдүгээрт, тухайн өдөрт бие махбодийн зарцуулсан илчийг бүрэн нөхөх илчлэгтэй. Хоёрдугаарт найрлага дахь шимт бодисууд нь бие махбодийн хэрэгцээ шаардлагыг бүрэн хангах хэмжээтэй. Түүнчлэн тодорхой дэглэмтэй хооллох гэсэн гурван үндсэн зарчимд тулгуурладаг...
Чөлөөт цаг: Pub
Шар айраг, Их британийн зоогийн газрууд болон тэнд хэрхэн биеэ авч явах талаарх бичигдээгүй дүрэм зэрэг зарим нэгэн ашигтай мэдээлэл.
Ингэхэд би яах гэж Пабад ордог вэ?
Та хэзээ нэгэн цагт Их британд очвол, Стоунхэнж болон Букингэмийн ордонд заавал орж үзэхийг хүсэх бизээ. Гэхдээ та Британчуудын амьдралын нарийн ширийнийг мэдэхийг хүсэх юм бол заавал ямар нэг пабад орох хэрэг гарна. Британчууд одоо болтол чөлөөт цагаа пивоны газарт сууж өнгөрүүлэх дуртай. Ер нь Их британий насанд хүрсэн оршин суугчидын дөрөвний гурав нь пабад орох дуртай бөгөөд гуравны нэг нь долоо хоногт ядаж нэг удаа пабад суудаг хүмүүс юм.
Бичигдээгүй хууль 1-р дүрэм: Хүлээсний хэрэггүй.Британий пабуудад үйлчлэгч байдаггүй. Иймд та лангуунд өөрөө хүрч очоод уух юмаа аваад, ширээндээ очих ёстой...
Өөрийгөө тольдохуй: Дарга нараа бусдын толинд өөрийгөө хар даа...
Байгууллагын урамшуулал
Компани болгон анхны гараагаа маш эрчтэй эхэлдэг. Энгийн ойлгомжтой, үзэл санаа амжилттай бүтээгдэхүүн буюу үйлчилгээ эсвэл эрсдэл хүлээхэд бэлхэн цөөн тооны үүсгэн байгуулагчид. Эхлээд хүн болгон юу хийхээ сайн мэдэх тул дээрээс ирэх заавар зөвлөгөөгүйгээр ажиллаж чаддаг. Байгуулага аажимдаа өсөн томроход хүмүүсийн идэвхи санаачлага алхам алхмаар багасаж эхэлдэг. Удирдлага үйлчилүүлэгчидтэй шууд харьцахаа больж, ажилтнуудынхаа зан байдлыг сонирхохоос илүүтэйгээр улирлын тайлан, бүтээгдэхүүний эргэлт, санхүүгийн төлөвлөгөө зэрэгтэй хөөцөлдөх болно. Компанийн үйл хэрэг нь өдөр тутмын уйтгартай ажил болон хувирна. Зах зээлийн шинэ боломжийг эрж хайх сонирхолтой урамтай ажил нь хяналттай өсөлт, мэргэжлийн удирдлага, байгууллагын хатуу бодлого, үйл ажиллагаагаар солигдоно...
Тулгамдсан асуудал: АРДЧИЛСАН СОНГУУЛИЙН МӨН ЧАНАР
ШУТИС Компъютерийн техник, менежментийн сургуулийн ахлах багш А.Болормаа
Сонгууль өгдөггүй иргэд муу засгийг сонгодог. Жорж Жин Нейтан
Дайны үеэр, ан хийсний дараа сонгуулийн өмнө л хамгийн их худал ярьцгаадаг. Отто фон Бисмарк
Ардчилсан нийгэмд төлөөллийн ардчиллын үзэл санааг хэрэгжүүлэх, төрийн байгууллагуудыг зөв оновчтой бүрдүүлэх гол арга зам нь чөлөөт, ардчилсан, шударга сонгууль байдаг.
Сонгууль нь иргэдийн төрийг удирдах хэрэгт шууд оролцож байгаа ардчиллын нэг хэлбэр болдог. Иймээс бүх нийтийн сонгууль нь ардчиллын гол хэмжүүр байдаг...
Шинжлэх ухаан: АНУ-д анх удаа мухар олгойн мэс заслыг амаар дамжуулан хийлээ.
Өвчтөний биеийн заяагдмал нүх сүвээр хийх транслюминаль дурангийн хагалгаа (Natural orifice transluminal endosurgery, NOTES) гэдэг нэртэй болсон энэ шинэ технологи нь лапароскоп мэс заслыг улам хөгжүүлсний үндсэн дээр бий болсон юм. Гэхдээ Лапароскоп нь мэс заслаас ялгаатай нь, өвчтөний бие дээр өчүүхэн ч зүсэлт хийх шаардлагагүй байдаг юм. Давуу тал нь өвчтөний биен дээр ямарч шарх сорви үлддэггүй мэс засалд орсон өвчтөн эмнэлгээс тэр өдөртөө гарах боломжтой байдаг зэрэгт оршино. Зарим тохиолдолд энэ мэс заслыг өвчтөнийг норсуулалгүйгээр хийх боломжтой. Учир нь энэ аргаар мэс заслын зүсэлтыг дотоод эрхтэнд хийхэд мэсэнд дайрагдах мэдрэлийн эсүүд тун цөөн тоотой байдаг...
Мэдээ:
Нэг аймгийн нутгийг бүрэн бүрхэх гялгар уутыг жилдээ хэрэглэж байна.
Манай нийслэл Улаанбаатар хотын гудамж талбай, хашаа хороо, уулын энгэр, гуу жалга ой мод хаа сайгүй өнгөтэй өнгөгүй гялнар уутнууд хийсч, газрын хөрснөөс ургасан мэт дүүрч бидний амьдрах орчны агаар, хөрс усыг маш ихээр бохирдуулж байна. Үр дагавар нь ирээдүй хойч үед маань гамшиг болон нүүрлэх аюултай гэдгийг хүмүүс мэдсээр байвч уутыг хэрэглэсээр. Жилдээ хэрэглэж байгаа гялгар уутнууд зөвхөн шар уутыг гэхэд нэг аймгийн нутгийг бүтэн бүрхэх хэмжээгээр бид бүгд хэрэглэдэг байна.
50-100 жил болж байж задардаг гялгар уут...
Дэлхийн хүн амын эрүүл мэнд тогтворгүй болох аюултай
Жороор олгодог эмнүүдийн бараг тал нь зэрлэг ургамлаас гаргаж авсан нэгдлүүдийг агуулсан байдаг. Хүмүүс хайр найргүй түүж ой модыг сүйтгэж байгаагаас тэдгээр үнэ цэнэтэй зэрлэг ургамлуудаас олонхи устаж үгүй болох аюул нүүрлээд байгаа тухай Ботаникийн хүрээлэнгийн олон улсын хорооноос сэрэмжлүүлжээ. Дох болон Хавдарын эсрэг эмнүүдийг “олж авч амжаагүй байтал алга болох бий” гэж ботаникчид болгоомжилж байгаа аж...
Шөнийн музейд бүжгийн хичээл заана
Европын ихэнхи оронд зохиогдох болсоор хэдэн жилийн нүүр үзээд байгаа “Музейн шөнө” нэртэй олон улсын ажиллагаанд оросын нийслэл нэгдлээ. Тавдугаар сарын 18- ны өдөр болдог.Олон улсын музейн өдрийг тохиолдуулан Москвачууд үдшийн 20 цагаас эхлэн шөнө дунд хүртэл нийслэл дэхь 20 орчим музейг үзэх боломжтой болсон байна...
Эдийн засаг: Жек Траут, Эл Райс Маркетингын дайн
Өрсөлдөөний шинэ эрин
Сонингуудаар хамгийн их цус ханхлуулсан үг хэллэг нь олон улсын байдлыг өгүүлсэн хуудсууд дээр гарахаа өнөө больжээ. Тийм үгс бизнесийн тухай баганад байршдаг болж.
“Бид тэднийг устгана”, “Хэрвээ бид алахгүй бол биднийг ална”, “Энэ тулаан бол амьдрал үхлийн тулаан”
Үгүй ээ энэ чинь хэн нэгэн зүүнтэн- партизаны ч юм уу барууны намын дарангуйлагч нөхрийн үг байна гэвэл тийм биш. Дээрхи гурван хэллэг бол компанит ажил өрнүүлэхээр зэхэж байгаа бизнесийн лидерүүдийн хэвшмэл мэдэгдэл...
Та ч бас бизнесмен: Бүтээл маань дэлхийд танигдаж байгаа ч монгол дахь бизнесээ орхихгүй.
Х.Элбэгзаяа /зураач/
-ы
Аливаа хүн нэг юмаараа туйлбартай дагнах нь зүйтэй юу? Олон талд зэрэг хөдөлмөрлөх нь зөв үү?
- Миний хувьд нагтан зурагт тууштай зүтгэж яваа хүн. Гэхдээ амьдрахын тулд надад мөнгө хэрэгтэй.Тиймээс хувийн бизнес эрхэлж байна. Би захиалгаар зураг зурна, бурхан бүтээнэ, “Намшин” сургуульд багшилна гээд олон тийш үсчиж явна шүү дээ. Тэгэхээр алийг нь ч үгүйсгэж болохгүй байгаа биз...
Хүмүүс: Туул ротари клуб хүүхдүүдэд амьдрал бэлэглэлээ
Монголын “Туул” ротари клуб бусдын төлөө сэтгэлээ, цагаа, мөнгөө зориулъя” гэсэн уриатай хүмүүнлэгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага юм. Уг клуб нь БНСУ-ын 36.30 дүүргийн ротаричуудтай хамтран Монголдоо эмчлэгдэх боломжгүй төрөлхийн зүрхний хүнд эмгэгтэй хүүхдүүдийн эмчилгээний зардлыг бүрэн хариуцаж, Солонгос улсдаа мэс заслаараа тэргүүлэх зэрэглэлийн эмнэлгүүдэд эмчлүүлдэг юм. “Туул” ротари клуб “Хүүхдийн зүрх” төслийг 2003 оноос хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд өнөөдөр зүрхний эмгэгтэй 100 гаруй хүүхдийг эмчлүүлж гэр бүлд нь аз жаргал, хүүхдүүдэд амьдрал бэлэглэжээ...